Уул уурхай
Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна
Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ БОЛОН МЕТАЛЛУРГИ" сэдэвт чуулган боллоо
чуулганыг yул уурхайн инженерийн шийдэл болон тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Орем трейд ХХК OREM TRADE LLC ,“Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо”, Финлянд Улсын “Меtso" Metso компани хамтран 5 сарын 22-нд зохион байгууллаа.
Баялагтаа эзэн болох нэг алхам
Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.
Биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ
Монгол Улсын ДНБ-ий 27%, аж үйлдвэрийн салбарын 71%, экспортын орлогын 92 %, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, Улсын төсвийн орлогын 32 %-ийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна. Нэг салбараас хэт их хараат байгаа нь бахархах үзүүлэлт биш ч гэлээ уул уурхайн салбар одоо болон ирээдүйд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх нь эндээс тодорхой харагдаж буй юм.
Minegolia-д хүрэх хамгийн оновчтой сонголт
Монголыг зэсээр баян орон гэдэг. Гэхдээ баян гэдэг бол харьцангуй ойлголт юм. Харин “зэсээр баяжих орон” гэж хэлбэл асуудлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болно.
Өнөөдөр Монгол Улсад зэс-молибден болон зэс-алтны хоёр том ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна. Хэдийгээр ашигласан цаг хугацааны хувьд ихээхэн ялгаатай ч тэдгээр нь улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг татсан төслүүд юм.
Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлнэ
Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ын Гүйцэтгэх захирал Лиза МакДоналд, Канадын уул уурхайн ассоциацийн Бодлого, хөтөлбөр хариуцсан захирал Жэфф Килийн-тай МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлэх талаар тохиролцоонд хүрлээ.
“BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн ирэх сарын 24-26-нд болно
Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2024 олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд Степпе – Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.
Дэлхийн усны өдөрт: Гүнээсээ хайрлая
Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.