Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Герман улстай чухал ашигт малтмал, технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан, хоёр орны эдийн засаг, уул уурхай, технологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах боломжийн талаар ярилцлаа. 
УЛААНБААТАР ХОТООС 150 КМ-Т БАЙРЛАЛТАЙ ТӨСӨЛД ДООРХ АЖЛЫН БАЙРУУДАД УРЬЖ БАЙНА 1. "УУЛЫН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР” АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
Баян-Өлгий, Дорноговь зэрэг 5 аймагт бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Шуурхай штабын ээлжит хурал болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.
Асгатын мөнгөний орд газрын хамтарсан судалгааг идэвхжүүлнэ Владивосток хотноо үргэлжилж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр талын эдийн засаг, дэд бүтцийн стратегийн хамтын ажиллагааны талаар чухал яриа хэлэлцээ хийлээ.
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙ, "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР ШИНЭ БААТАРТАЙ 7 ДУГААР САР Уул уурхайн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага нь ямар агуулгатай хүдрээс хэдий хэмжээний баяжмал гаргаж, эдийн засгийн үр өгөөж бий болгосон бэ, ямар нарийн технологи эзэмшсэн зэргээр нь эрэмбэлэн дүгнэдэг болжээ. Эрдэнэт үйлдвэр ч дэлхийн чиг хандлагатай мөр зэрэгцэн урагшилж, дараагийн 50 жилд ажиллах "шинэ" уурхайгаа цогцлоож байна.
Монгол улсын шатахууны импорт зургадугаар сараас эхлэн буурах хандлагатай байна Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, манай улсын автобензиний импортын түвшин он гарсаар 7 дугаар сарын дунд үеийн байдлаар нийтдээ 522.7 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 21.4%-иар өсжээ. Дизель түлшний импортын тухайд мөн хугацаанд 1 сая 18 мянга орчим тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3%-иар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
АЛЕКСАНДР НОВАК: ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ ШИНЭ СОРИЛТУУДАД ДАСАН ЗОХИЦОЖ БАЙНА Оросын эдийн засагт тулгарч буй гол бэрхшээлүүд, тулгарч буй боломжуудыг хэрхэн ашиглаж байгаа Аболон Засгийн газар эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэхийн тулд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар Шадар сайд А. Новак "Ведомости" сонинд (2026.05.12) дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаан /2026.07.06/ болж, “Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төслийг “Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн замын зураглалын төсөл бэлтгэх” ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ГЕОЛОГИЙН ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын хоёрдугаар олимпиад ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Олимпиадын албан ёсны нээлт маргааш болох бөгөөд өнөөдөр хоёр улсын төрийн байгууллага хоорондын хурал боллоо.
МОНГОЛ УЛСАД АУКЦИОНООР ХЭРЭГЖИХ АНХНЫ 5 ТӨСӨЛ Таван аймагт хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслийн бие даасан үйлдвэрлэгчдийг аукционоор сонгон шалгарууллаа. Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан билээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС ГАРСАН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг (2026.06.17) танилцуулж байна. Хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссантай холбоотой танилцуулга хийлээ.
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР “ЭН ЭФ СИ” КОМПАНИ ШАЛГАРЛАА “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд БНХАУ-ын “Эн Эф Си” компани хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан тухай Засгийн газраас мэдэгдлээ.
Г.ДАМДИННЯМ: ХЭТ ӨНДӨР АМНАТ-ИЙН УЛМААС ЗЭСИЙН 20 ТӨСӨЛ ГАЦААД БАЙНА УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон зэсийн АМНАТ-ийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Засгийн газраас БЭТ томилох эрх олгох тухай хуулийг хүчингүй болголоо БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 89.5 хувийн саналаар дэмжин баталлаа.
“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээр”-ийг байгууллаа Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрт талууд гарын үсэг (2026.05.21) зурлаа. Уг хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд нийт 11 удаа байгуулсан бөгөөд 2022 оноос эхлэн хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж эхэлсэн.
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар салбарын сайд Г.Дамдинням тодорхой мэдээлэл (2026.05.20) өглөө. Тухайлбал Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна.
“Эгийн голын УЦС” төслийн хүрээнд хийж буй хамтарсан судалгааны ажлын явцын талаар санал солилцлоо Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Оросын хэсгийн ахлагч, академич И.В.Бычков, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Монголын хэсгийн ахлагч, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан судалгааны ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг зааж, өөр төсөл нэмж тусгахыг хориглохоор байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.
1 2 3 4