Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бусад...
Гадаад худалдааны 2023 оны 3 дугаар сарын тойм 2023 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2,071 сая ам.доллароор өсөж 5,704 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 94%-аар буюу 1,822 сая ам.доллароор, импорт 15%-аар буюу 249 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1,573 сая ам.доллароор өсөж 1,824 сая ам.долларын ашигтай гарлаа.
БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.
“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын 32 охин компанийн долоог нь татан буулгана.
Азийн хөгжлийн банк: Эдийн засгийн өсөлтийн түвшинг хадгалах шаардлагатай Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн энэ оны анхны тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.4 хувьд хүрч, ирэх жил хурдсах хүлээлттэй байна хэмээн онцолсон юм.
ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК нь жилдээ 200 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаныхан тус байгууллагад ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ.
“Эрдэнэс монгол” ххк-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус  үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгаж, шинэчлэн зарлаж байна.
Г.Цолмон: “Emesent” компанийн дэвшилтэт “3D Lidar” технологи, Шинэ Зеландын инженерчлэлийн тооцооллын цогц шийдлүүдийг танилцуулна “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн гурав дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “ТРИГТЕК” компанийн гүйцэтгэх захирал Г.Цолмонтой ярилцлаа.
Өргөн зурвасын сүлжээний холболтын шийдлийн дэлхийн тэргүүлэгч брэнд RADWIN Монголд Уул уурхайд өндөр хурдны өргөн зурвасын утасгүй сүлжээний шийдлүүдийг нийлүүлэгч дэлхийд тэргүүлэгч брэнд RADWIN, Монгол дахь албан ёсны дистрибютор болох “PAI Matrix” компанитай хамтран “PAI-SMARTECH” арга хэмжээг 3-р сарын 28-ны өдөр “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхай болон уул уурхайн техник нийлүүлэгч компаниудад түвэгшил ихтэй системүүдийн сүлжээний тусгай шийдлүүдийг танилцуулах болно.
1 2