Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бусад...
ХАСУ ДАЯН ХХК ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИ БОЛЛОО Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн нээлттэй  өдөрлөг – 2026” арга хэмжээний үеэр орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, говь нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжүүдийг шалгаруулж аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж шагналыг гардууллаа.
ТАНИЛЦ: 2025 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 50 КОМПАНИ Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр /2026.05.04/ шилдэг татвар төлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд нар шагнал гардууллаа.
“Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн үзэсгэлэн” 5-р сарын 8-10-нд зохион байгуулагдана Шинэ эрин үед уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн” 2026 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монгол дахь Чилэчуань олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах аж.
УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготой уул уурхайн нээлттэй өдөрлөгийг 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулах аж.
“ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ” СТАНДАРТЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартын өөрийн үнэлгээ хийх сургалт энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны “Зэс” танхимд зохион байгуулагдаж байна.
ХЯТАДЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ ТООНООС ЧАНАРТ ШИЛЖИЖ БАЙНА БНХАУ-ын хууль тогтоох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын хаврын чуулганаар төрийн бодлогын хэрэгжилтийг жил тутам дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө нийтэд танилцуулдаг.
“БАЯЛГИЙН НАЦИОНАЛИЗМ 2.0” ХАЯАНД ИРЛЭЭ Монголын орчин цагийн уул уурхайн салбарын сүүлийн 20 жилийн түүх баялагтаа эзэн суух гэсэн монголчуудын тэмцэл, алдаа, онооны дэнс юм. Бидний хувьд баялгийн национализм нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах гэсэн дан ганц үзэл бус, харин өвөг дээдсээс өвлөгдөн үлдсэн газрын баялгаасаа шударгаар хувь хүртэх гэсэн жам ёсны эрх юм.
ШАРЫН ГОЛ ХК “ХИТАЧИ” БРЭНДИЙН ЭКСКАВАТОР ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА “Mongolia Mining 2026” үзэсгэлэнгийн үеэр Шарын гол ХК нь “Хитачи” брэндийн 120 тонны даацтай, 7 м³ шанаганы багтаамж бүхий EX1200 маркийн хоёр ширхэг экскаваторыг “Ти Ди Би Лизинг” ХХК-ийн санхүүжилтээр ойролцоогоор 8 тэрбум төгрөгөөр худалдан авахаар боллоо.
"MONGOLIA MINING-2026" ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЭХНИЙ ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Уул уурхайн ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт болон дэлхийн дэвшилтэт техник, технологийн шинэ боломжуудыг нэг дор цогцлоодог “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн анх 2011 онд зохион байгуулагдаж байсан. 15 дахь удаагийн "Mongolia Mining-2026" үзэсгэлэн өнөөдөр /2026.04.15/ нээлтээ хийлээ.
АҮЭБЯ болон Эрчим хүчний яамнаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
MINING FORUM 2026: Уул уурхайн салбарт "Дижитал шилжилт" зардлыг 30% бууруулж байна Уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, шийдлүүдийг танилцуулдаг уламжлалт "Mining Forum 2026" арга хэмжээ (2026.03.25) амжилттай зохион байгуулагдлаа.
УУЛ УУРХАЙН ТОП 50 КОМПАНИЙН ЖАГСААЛТЫГ BHP БОЛОН РИО ТИНТО ТЭРГҮҮЛЛЭЭ Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компаниудыг эрэмбэлсэн “MINING.COM TOP 50” жагсаалтад багтсан компаниудын зах зээлийн нийлбэр үнэлгээ 2.41 их наяд ам.долларт хүрч, 2025 оны эхнээс хойш 250 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ  Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ.
МОБИКОМ КОРПОРАЦЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ЯСҮХИРО ОЧИ ТОМИЛОГДЛОО Дижитал шилжилт, инновацад суурилсан өсөлтийн шинэ үе шатыг эхлүүлэх хүрээнд Мобиком Корпорац ХХК Ясүхиро Очи-г 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо.
Хятадын BYD компани цахилгаан автомашиныг тавхан минутад цэнэглэх шинэ технологийг танилцуулав Цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлд өрсөлдөх давуу тал олж авахын тулд хамгийн хурдан цэнэглэгчийг хөгжүүлэх уралдаанд нэгэнт татагдан оржээ. Энэ чиглэлд БНХАУ-ын үйлдвэрлэгчид мөн л тэргүүлж байна. Хэрэглэгчдийн зүгээс хамгийн их шүүмжилдэг зүйлсийн нэг нь цахилгаан автомашиныг цэнэглэхэд зарцуулах хугацаа урт байдаг явдал юм.
Л.ЦОЛМОН: ЧАНАР, ИТГЭЛЦЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БОЛ БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож байгаа “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Л.Цолмонтой ярилцлаа.
МУУҮА-ийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган боллоо Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өнөөдөр /2026.03.27/ боллоо. Чуулганд нийт 57 гишүүн байгууллагаас 29 гишүүн байгууллага оролцож, салбарын үйл ажиллагаа, цаашдын бодлого, чиглэлийн талаар санал солилцсон байна.
Ю.АРИУНСАЙХАН: “ХИТАЧИ” БРЭНД 2027 ОНД НЭРЭЭ “ЛАНДКРОС” БОЛГОН ӨӨРЧИЛЖ, НОГООН ТЕХНОЛОГИ РУУ ШИЛЖИНЭ “Mongolia Mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч "Таванбогд Констракшн Машинери" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Ариунсайхантай ярилцлаа.
МОНГОЛЫН ХӨРСӨНД НУТАГШИЖ БУЙ НОГООН ТАЙЛАНГИЙН ЖИШИГ Цаасан дээр л ногоон уурхай цэцэглэж байгаа боловч бодит байдалд томоохон сорилттой тулгарч байна. Олон улсын ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын стандарт (БОНЗ) Монголд нутагшихдаа тухайн орон нутгийн малчдын худаг, усны түвшинг сэргээх, ариун дагшин гол, нуурын экосистем, ай савын урсгал голдирлыг хадгалан үлдээх, бүс нутгийн эдийн засгийн үр өгөөжийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангах зэрэг нь анхаарал татсан хэвээр байна.
PDAC 2026 ЧУУЛГА УУЛЗАЛТ Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) өнгөрсөн долоо хоногт дэлхийн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн төлөөллийг нэг дор цуглуулж, тус салбарыг улс орнуудын засгийн газар, хөрөнгө оруулагчид, уугуул иргэд болон оюутнуудтай холбодог 94 жилийн уламжлалт арга хэмжээг амжилттай үргэлжлүүлэв.
1 2 3 4