Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Алтны ханш 5,000 ам.долларт хүрнэ 2026 он гарснаас хойш ердөө 13 хоногийн дотор алтны үнэ 6%-иар өсөж, унц нь анх удаа 4,600 ам.долларыг давлаа. Өнгөрсөн 2025 онд алтны үнэ 64%-иар өссөн бол энэ жил шинжээчид 5,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
Индонезийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр нээгдлээ Индонез улс Баликпапан хот дахь нефть боловсруулах үйлдвэрийг шинэчлэхэд 7.4 тэрбум доллар зарцуулж, 2026 оны 1-р сарын 12-ны Даваа гарагт албан ёсны нээлт хийлээ.
Г.ЁНДОН: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТЕНДЕРИЙН УРИЛГЫГ ОЛОН УЛСЫН 90 ГАРУЙ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа юуны өмнө зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
ҮСХ: Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгдэв Нэхмэл эдлэл, мах, дайвар бүтээгдэхүүн, самар, рапсын экспорт нийлээд 2025 онд 800 сая ам.долларт хүрсэн нь улсын нийт экспортын 5%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт үндсэндээ 14.7 тэрбум ам.доллароор хэмжигдсэн бөгөөд үүнээс харахад манай улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгджээ. Энэ нь 2024 оны түвшинтэй ойролцоо буюу ялимгүй өссөн дүнтэй байна.
Австрали улс "Чухал" ашигт малтмалын нөөцөө яаравчлан бүрдүүлж эхэллээ Австрали улс Хятадын зах зээл дэх давамгайллыг сааруулах, батлан хамгаалах болон өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээгээ хамгаалах зорилгоор "критикал" буюу нэн чухал ашигт малтмалын стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ.
Т. БАТТУЛГА: "MONGOLIA MINING" ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛЫГ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫН ЖИШГЭЭР ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ГҮҮР БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА Монголын уул уурхайн хөгжил, хариуцлагатай олборлолтын үнэт зарчим, инновацын ирээдүйг  харуулдаг Mongolia Mining үзэсгэлэн 15 жилийн ойтойгоо золгож байна.
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулж, нээлтээ хийлээ (2026.01.12).
Уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд зориулж нээлттэй арга хэмжээ зохион байгуулна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газруудын ажлын гүйцэтгэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад (2026.01.12) өглөө.
Алтны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч, унц нь 4,600 ам.доллароос давлаа Иранд үүссэн үймээн самуун газар авч, АНУ-ын Холбооны нөөцийн санд (Fed) улс төрийн дарамт шахалт нэмэгдсэнээс гадна АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сул гарсан нь "найдвартай хөрөнгө" болох алтны эрэлтийг огцом нэмэгдүүлсэн байна.
Рио Тинто Glencore компанитай нэгдэж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болно  Рио Тинто компани Glencore-ийг худалдан авах талаар хэлэлцээр хийж байгаа гэж компаниуд мэдэгдэв.
Хятад улс 2030 он гэхэд критикал минералын боловсруулалтаар давамгайлсан хэвээр байна Эрчим хүчний шилжилт нь боловсруулсан чухал ашигт малтмалын хүртээмжээс шууд хамаарна. Ирээдүйд эдгээр түүхий эдийг аль улс, аль бүс нутаг илүүтэй боловсруулах бол?
ГЕГ: 2025 оны хэмжээнд зэсийн баяжмал 5.8 тэрбум ам.долларын экспортын орлогоор нүүрсний борлуулалтыг давлаа Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2025 оны эцсийн дүнгээр улсын нийт экспортын 81.5%-ийг нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн борлуулалт эзэллээ. Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн онд 2024 оныхтой харьцуулахад 4.43 сая тонноор өссөн боловч, борлуулалтын орлого нь эсрэгээр 2.97 тэрбум ам.доллароор буурлаа. Энэ нь хилийн дундаж үнэ 41.1 ам.доллар/тонн болж буурсантай холбоотой. Хүрэн нүүрсний тухайд 2025 онд нийтдээ 5.8 орчим сая тонныг 190 сая ам.доллароор экспортоллоо. Ингэснээр манай улсын нүүрсний нийт экспорт 90 сая тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Гэхдээ орлогын дүнгээр зах зээлийн ханшийн бууралтын нөлөөгөөр огцом буурч зэсийн баяжмалын ард бичигдсэн үр дүнтэйгээр оныг өндөрлүүлж байна.
Хиймэл оюун 2040 он гэхэд зэсийн эрэлтийг 50%-иар нэмэгдүүлнэ Хиймэл оюун ухаан болон батлан ​​​​хамгаалах салбарын өсөлтийн улмаас 2040 он гэхэд дэлхийд зэсийн эрэлт 50%-иар нэмэгдэнэ. Зэсийн олборлолт нэмэгдэхгүй бол нийлүүлэлт жилд 10 сая гаруй тонноор дутагдах төлөвтэй гэж “S&P Global” байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.
АМГТГ: Улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг хол давуулан биелүүллээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлантай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч (2026.01.08) ажиллалаа. Тухайлбал, ажлын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хайгуул, олборлолттой холбогдуулан уул уурхайн үйл ажиллагааны талаарх иргэдэд зөв мэдээлэл өгөх зэрэг үүрэг чиглэл өглөө.
"ЭЛГЭН" ХХК ОРЛОГЫНХОО 25-28%-ИЙГ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛДАГ Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн түүхэн хөгжлийн нэгэн чухал хэсэг Өрөмдлөгийн салбарт 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн "Элгэн" ХХК нь өнгөрсөн хугацаанд техник, тоног төхөөрөмж нэвтрүүлээд зогсохгүй мэргэжилтэй боловсон хүчнийг дадлагажуулан хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, тогтвортой харилцаа, итгэлцлээрээ салбартаа тэргүүлэгч компани болж чаджээ.
Украины дайн эхэлснээс хойш Энэтхэг улс Оросоос 168 тэрбум долларын газрын тос импортолжээ Энэтхэг улс 2022 оны 2-р сард дайн эхэлснээс хойш Оросоос 168 тэрбум ам.долларын түүхий нефть импортолсон гэж Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA) мэдээллээ.
Алт АНУ-ын бондыг гүйцэж, дэлхийн гол нөөц хөрөнгө болов Алтны үнэ өсөж, төв банкууд эрчимтэй худалдан авалт хийсний үр дүнд алт нь сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа АНУ-ын Төрийн сангийн бондыг гүйцэж, дэлхийн хамгийн том нөөц хөрөнгө боллоо.
Халзан Бүрэгтэй төсөл: Хагас үйлдвэрлэлийн туршилт 75 хувийн гүйцэтгэлтэй байна Канадын SGS Lakefield лабораторид Халзан бүрэгтэй ордын газрын ховор элементийн хүдрийг боловсруулах технологийг шалган баталгаажуулах зорилготой хагас үйлдвэрийн туршилтын ажил явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэл нь одоогоор 75 хувьд хүрээд байна.
Хүнд даацын төмөр замыг анх удаа Африкийн цөлд барьж дуусгалаа Алжир улс Африкийн цөлд анх удаа хүнд даацын төмөр зам барьж ашиглалтад орууллаа.
Оюутолгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс шинэчилсэн УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын хуралдаанаар (2026.01.07) хэлэлцээд “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
1 2 3 4 5 6