Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх 2023 оны төсвийн онцлог:
Маргаан гарах үед мэдээллийн эрэлт нэмэгддэг “Нээлттэй мэдээллийн тухайн хууль”-иар мэдээлэл хариуцагч байгууллагын 68 төрлийн мэдээллийг  байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Үүний 25 нь уул уурхайн салбарт хамаарах мэдээ мэдээлэл эзэлдэг байна.
“Уул уурхайн салбарт нээлттэй өгөгдлийн сайн жишгийг тогтоох нь”  хэлэлцүүлэг болно Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөрөөс  зохион байгуулж буй “Уул уурхайн салбарт нээлттэй өгөгдлийн сайн жишгийг тогтоох нь” олон талт оролцогчдын хэлэлцүүлэг маргааш Новотел зочид буудлын хурлын танхимд болно.
АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв “Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийн дунд АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал М.Буянбадрах “2019 онд АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс хүдэр худалдан авч баяжуулж, боловсруулаад экспортлоход олоогүй орлогоос нь олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд, борлуулсан орлогоос нь өндөр хувь хэмжээгээр дахин АМНАТ ногдуулдаг болсон. Хэдийгээр хасалт хийдэг болгосон ч үйлдвэрлэгчдэд татварын дарамт хэвээр үлдсэн.
Эхний арван сард 23,1 сая тонн нүүрс, 1,2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ Нүүрсний экспортын гүйцэтгэл 9-р сард, зэсийн баяжмалын экспорт 10сард  төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ.
 “Эрдэнэс Тавантолгой”-д асуудалтай дөрвөн оффтэйк гэрээ байна Асуудалтай дөрвөн оффтэйк гэрээнээс 45 сая ам.доллар авч 605 сая тонн нүүрсээ ачуулахаар болсон байна.
Эрдэнэс Тавантолгой-Цагаан Хад чиглэлийн авто тээврийн түгжрэлийг бүрэн арилгалаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна.
Иргэдийн оролцоо сайтай жишиг сум Говийн намар налайж байна. Дуу хуурын өлгий Дундговь аймаг шаргал намрын өнгөнд уусаж, тал хөндийд тайвуухан бэлчих цагаан зээрийн сүрэг тэртээд харагдах нь нутгийн үзэмж юм. Аялагчдын нүдийг хужирладаг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Их газрын чулуу Гурвансайхан сумын нэгэн бахархал. Гурвансайхан сум гурван бахархалтай. Сая дурдсан байгалийн үзэсгэлэнт газраас гадна “Жишиг сум” гэдгээрээ гайхагддаг. Гурвансайханыг шинэчилсэн архитектор” нь УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн гэдгийг энд ирээд олон хүний ярианаас сонсов.
“Эрдэнэс Тавантолгой”-г онилсон засгийн шийдвэр Төлбөрийн тэнцлийн хямрал нэгэнт нүүрлэснийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  (10.26-наас)  тогтоо­сон зургаан сарын хугацаатай онцгой дэглэм харуулна. Энэ бол гэнэтийн мэдээ. Тус компа­нийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын өнгөрсөн хавар үг “цухуйлгасан” нүүрсний экспортоос хулгай хийдэг гэх бүлэглэлийг  шалгах ажил ийнхүү  эхлэв. Гадаад валютын Монголд орж ирэх урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуух онцгой дэглэм туслана гэж засаг үзжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн өгүүлбэр тодорхой бий.
"Тавантолгой төслийн шинэ хувилбар" нийтлэлийг нь хүргэж байна. Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсанд зориулан www.bolormaa.mn цахим хуудсыг 2016 оны наймдугаар сарын 07-нд нээснээс хойш улс төр, нийгэм, эдийн засгийн сэдэвт шилдэг нийтлэлүүд нь олон нийтэд хүрсээр байгаа билээ. Сүүлийн жилүүдэд өрнөж буй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэхэд түүний нийтлэлүүд өргөн  боломжийг олгодог юм.  Энэ удаад "Тавантолгой төслийн шинэ хувилбар" нийтлэлийг нь хүргэж байна.
Нүүрсний салбарын АМНАТ-ын ачаалал АМНАТ хэт өндөр байгаагаас шалтгаалан сөрөг үр дагаврыг үүсгэх болсон. Татварын энэ дарамтаас болж чанар багатай нүүрс зардлаа нөхөж чадахгүй болж нүүрсний овоолго нэмэгдэж байна. Үнэлгээ багатай нүүрсний давхаргаа олборлохгүй байх, сорчлон олборлох, олборлож бэлдсэн үнэлгээ багатай нүүрсний овоолгоо борлуулж чадахгүй байх нь  нүүрсний овоолго хаягдлыг үүсгэсээр байна. 
Тэсэлгээний салбарынхан дэвшилтэт технологи танилцуулна Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТЭҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт бага хурлыг 2022 оны 12-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод  хийхээр төлөвлөжээ.
УУХҮЯ-ын төлөөлөл  Австрали улсын Эрдэс баялгийн зөвлөл, Викториа мужийн төлөөлөгчидтэй уулзлаа УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөл Австрали улсын Сидней хотод ажиллаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл  10-р сарын 31-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Шадар сайд бөгөөд Бүсийн сайд Пол Тоул-ийн урилгаар тус мужийн Засгийн газраас зохион байгуулсан “Критикал минерал / чухал ашигт малтмал/-ын хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтад оролцсон бол  11-р сарын 1-нд  Австралийн гео шинжлэх ухааны агентлаг  /Geosciеnce Australia /-ийн үйл ажиллагаатай танилцжээ.
  Рио Тинтогийн хэлцэл батлах хурал өнөөдөр болно 2022 оны 11 сарын 1-ний өдөр буюу өнөөдөр 22 цаг 30 минутаас (Монгол улсын цагаар) "Turquoise Hill Resources Ltd."(NYSE: TRQ) компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх гэж байна.
“Эрдэнэс Монгол” компанийн “Монгол нүүрс” брэнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газар дэмжсэн учраас гишүүдийн нэг их эсэргүүцэлгүйгээр батлах байх гэсэн хүлээлт байна. Гол нь хуулийн төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 85%-ийн гүйцэтгэлтэй байна Аравдугаар сарын 21-ээс 27-ны өдрүүдэд 7,005 автомашин, 1649 чингэлэг нийт 971.3 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 22,559.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 65%-иар өсжээ.
Хайгуулын хувь заяаг малчид биш хууль шийддэг Малчин та геологи, уул уурхайн салбарыг дэмжихгүй байж болно, үүнийг бид хүндэтгэнэ. Тийм бол та төрөөс олгож буй халамжийг авахаа больё гэж хэлдэг ёс зүйтэй байх хэрэгтэй” хэмээн геологич Ч.Энх-Амгалан “Mining week”-ийн индэрээс хэлж орхив. Түүний эшлэлийг олон нийтийн сүлжээнд геологичид идэвхтэй хуваалцсаныг харвал орон нутаг хийгээд чулуулгийн шинжээчид хоорондын үл ойлголцол туйлдаа хүрчихсэн гэмээр.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, иргэний нийгмийн ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын ЗДТГ болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамтаар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлснийг УУХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нээлтэд оролцож үг хэллээ. 
Элчин сайд Аксель Никэйз Европын холбооноос хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулав Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз  хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдийг өчигдөр “Новотел” зочид буудалд хүлээн авч, танилцах уулзалтыг зохион байгууллаа. Тэрээр Монгол Улсад томилогдон ажиллаад нэг жил болж буй юм. 
“Оюу толгой” компани усны ашигтай хэрэглээгээрээ салбартаа тэргүүлж байна  “Оюу толгой” компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ.
75 76 77 78 79 80 81