Ховор элемент
ЛИТИЙН ҮНЭ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН СЭРГЭЛЭЭ
Литийн зах зээл гурван жилийн турш үргэлжилсэн уналтын дараа дахин сэргэж эхэллээ. Батарейн гол түүхий эд болох литийн үнэ 2024 болон 2025 оны ихэнх хугацаанд түүхэн доод түвшинд хэлбэлзэж байсан юм.
АНУ БОЛОН ЕХ-НЫ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН БОДЛОГО ТӨВ АЗИД ЭРЧИМЖИЖ БАЙНА
АНУ болон Европын Холбооны зүгээс газрын ховор элемент, критикал минералын бодлогоо Төв Азийн бүс нутаг руу шилжүүлж, тухайн бүсэд илүү ихээр анхаарал хандуулах болсон. Уг явдалд ОХУ санаа зовниж байгааг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
ЭНЭТХЭГ, ОРОС УЛСУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
Энэтхэг, Орос улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах урьдчилсан гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа гэж уг асуудлыг сайн мэддэг хоёр эх сурвалж мэдээллээ. Гэрээний хүрээнд талууд литий болон газрын ховор элементийн хайгуул, боловсруулалт, технологийн чиглэлээр хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байгаа.
НОРВЕГ УЛС АНУ-ЫН ТЭРГҮҮЛСЭН PAX SILICA ЭВСЭЛД НЭГДЛЭЭ
Норвег улс АНУ-ын тэргүүлсэн Pax Silica санаачилгад нэгдэх шийдвэр гаргалаа. Pax Silica нь хиймэл оюун ухаан болон бусад орчин үеийн дэвшилтэт технологид шаардлагатай түүхийн эдийн нийлүүлэлтийг аюулгүй, найдвартай болгохыг зорьж буй эвсэл юм.
КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ШИНЭ ЭРИН: ДЭЛХИЙН УЛСУУД НЭГ ШИРЭЭНИЙ АРД
AНУ-ын Төрийн департаментын 2 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын түвшний анхдугаар уулзалтад Ази, Африк, Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн нийт 54 улс, түүнчлэн Европын Холбооны төлөөлөгчид оролцсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улс багтсан нь дэлхийн стратегийн түүхий эдийн асуудлаарх цоо шинэ хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлж, бодит оролцогчийн байр сууринаас нэгдэж буйг илтгэлээ.
АНУ-ын цэргийн салбарт газрын ховор элементийн хоёр сарын нөөц үлджээ
АНУ-ын батлан хамгаалах салбарын хэрэгцээнд ердөө хоёр сарын газрын ховор элементийн нөөц үлджээ. Тиймээс Вашингтон Иранд чиглэсэн цэргийн цохилтоо хэр удаан үргэлжлүүлэх нь дээрх нөөцөөс хамаарч болзошгүй байгаа тухай “South China Morning Post” сонин Мягмар гарагт /2026.03.10/ мэдээлжээ.
Монгол Улс дэлхийн өндөр технологийн сүлжээнд нэгдэх үү?
Дэлхий дахин эрчим хүчний шилжилт болон өндөр технологийн "Аж үйлдвэрийн IV хувьсгал"-ын босгон дээр ирээд буй энэ үед газрын ховор элемент (ГХЭ) нь зөвхөн химийн үелэх системийн нэгэн бүлэг элемент байхаа больж, улс орнуудын технологийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын стратегийн "зэвсэг" болон хувирчээ.
Их Британи чухал ашигт малтмалын стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа
Их Британи улс 2035 он гэхэд гадаадын үйлдвэрлэгчдээс хараат байдлаа бууруулахыг зорьсон чухал ашигт малтмалын шинэ стратеги төлөвлөгөөгөө өнгөрсөн бямба гарагт олон нийтэд танилцууллаа. Засгийн газрын мэдэгдсэнээр дотоодын хэрэгцээний 10%-ийг Британи улс дотоодын үйлдвэрлэлээс, 20%-ийг дахин боловсруулах аргаар хангахаар төлөвлөжээ.
Соронзон ховор элементүүдийн эрэлт 2035 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ
Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихээр эрмэлзэж буй өнөө үед соронз үйлдвэрлэхэд ашигладаг ховор элементийн зах зээл 2035 он гэхэд гурав дахин тэлэх төлөвтэй байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн хомсдолыг улам гүнзгийрүүлж болзошгүй хэмээн “McKinsey & Company” компанийн тайланд дурджээ.
BHP Танзани дахь 942 сая ам.долларын өртөгтэй никелийн төслөөс гарчээ
Австралийн уул уурхайн томоохон компани болох BHP групп (ASX: BHP) Танзани улс дахь 942 сая ам.долларын өртөгтэй “Kabanga” никелийн төслөөс гарахаар шийдэж, төслийн түнш болох “Lifezone Metals” (NYSE: LZM) компанид өөрийн эзэмшлийн хувиа 83 сая ам.доллар хүртэлх үнээр худалдахаар болсон тухай “Lifezone” компани мэдээллээ.