Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
"Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” эхэллээ Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” өнөөдөр эхэллээ. Уг чуулга уулзалтын гол сонсголыг салбарын сайд хийлээ.
Монгол нүүрс ассоциаци: Хятадын эрчим хүчний шилжилт нүүрсний импортын хэрэгцээг тодорхой хэмжээгээр бууруулсан БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотноо “3rd China Coal Import International Summit 2026” арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 18–19-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олон улсын дээд хэмжээний уулзалт нь нүүрсний импорт, далайн зах зээлийн динамик, нийлүүлэгч орнуудын стратеги, олон улсын хамтын ажиллагааг гүнзгий хэлэлцэх платформ болж, дэлхийн нүүрсний салбарын гол тоглогчдыг нэгтгэсэн жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ болоод байна.
"ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “Хөрөнгө оруулалт, тогтвортой түншлэлийг хөгжүүлэх нь” уриан дор зохион байгуулагдсан “Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалтын чуулган–2026” нь 2026 оны 3 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Баялгийн сангийн хөрөнгийг 2030 оноос иргэдэд зарцуулж эхэлнэ Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 48 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4 дүгээр сарын 15-нд зохион байгуулах тогтоол баталсан. Үүний хүрээнд Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ШИНЭ ЭРИН: ДЭЛХИЙН УЛСУУД НЭГ ШИРЭЭНИЙ АРД AНУ-ын Төрийн департаментын 2 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын түвшний анхдугаар уулзалтад Ази, Африк, Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн нийт 54 улс, түүнчлэн Европын Холбооны төлөөлөгчид оролцсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улс багтсан нь дэлхийн стратегийн түүхий эдийн асуудлаарх цоо шинэ хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлж, бодит оролцогчийн байр сууринаас нэгдэж буйг илтгэлээ.
ЗАСГИЙН ГАЗАР, РИО ТИНТО-ГИЙН ХЭЛЭЛЦЭЭР ШИНЭЧИЛСЭН УДИРДАМЖААР ДАХИН ҮРГЭЛЖИЛНЭ Mонгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээ 2025 оны 10 дугаар сарын 30- наас эхэлж, 11 дүгээр сарын 20-нд талууд хамтарсан протоколд гарын үсэг зурснаар түр завсарлаад байна.
PDAC 2026 ЧУУЛГА УУЛЗАЛТ Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) өнгөрсөн долоо хоногт дэлхийн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн төлөөллийг нэг дор цуглуулж, тус салбарыг улс орнуудын засгийн газар, хөрөнгө оруулагчид, уугуул иргэд болон оюутнуудтай холбодог 94 жилийн уламжлалт арга хэмжээг амжилттай үргэлжлүүлэв.
Уул уурхайн эрсдэл ба даатгалын шинэ шийдлийг хэлэлцэв Монгол дахь Австралийн худалдааны танхимаас салбарын мэргэжилтнүүд, гишүүд болон бизнесийн төлөөлөлд мэдээлэл түгээх уламжлалт арга хэмжээний хүрээнд "Уул уурхайн үйл ажиллагаанд үүсч буй шинэ болон уламжлалт эрсдэлүүд ба даатгал" сэдэвт хэлэлцүүлгийг /2026.03.05/ амжилттай зохион байгууллаа.
PDAC-2026: Монгол Улс олборлогчоос боловсруулагч орон болохыг зорьж байна Уул уурхай, хөрөнгө оруулагчдын дэлхийн хамгийн том чуулга уулзалт болох PDAC-2026 Канадын Торонто хотноо үргэлжилж байна.
Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын боломжийг Лондонд танилцууллаа "MiningWeek & MinePro 2026"  Лондон хот дахь арга хэмжээг МУУҮА, АҮЭБЯ хамтран Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стратеги, капиталын уялдааг бэхжүүлэх хүрээнд (2026.02.24) зохион байгуулав.
Евразийн хэлэлцээр нь Монгол, Оросын бизнесийн хамтарсан төслүүдийг шинэ шатанд гаргана Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Москва хотноо болж буй “Монгол-Оросын бизнес форум”-д (2026.02.11) оролцлоо. Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглав.
Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт боллоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д (2026.02.04) оролцлоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хяналтын улсын ахлах байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хяналтын улсын ахлах байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Салбарын дэд сайд Б.Энхтүвшин энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын хаврын чуулганд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсныг онцоллоо.
"Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар" нээлттэй хэлэлцүүлэг боллоо Уул уурхайн салбарын долоо хоногийн хүрээнд МУУҮАссоциациас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ЭЗХЯамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн форумд оролцоно Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19–23-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдана.
“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” зохион байгуулна Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт”-ыг ирэх 12 дугаар сарын 1–2-нд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР: “ОЮУТОЛГОЙ”-Н ӨГӨӨЖ ХӨРСНӨӨС ОЛБОРЛОСОН ТОНН ЗЭСЭЭР БУС ОРОН НУТГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛӨӨР ХЭМЖИГДЭНЭ “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын эхний өдөр “Нөөц баялгаас хамтын хөгжилд: Орон нутгийн хөгжил дэвшилд уул уурхайн оруулах хувь нэмэр” сэдэвт илтгэлийг Хамтын чуулган танхимд хэлэлцүүллээ.
“China Mining” хурлаар “Mining in Mongolia” өдөрлөг боллоо БНХАУ-ын Тяньжинд болж буй “China Mining 2025” арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” өдөрлөгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, салбарын яам болон МУУҮАссоциаци хамтран "Оюут улаан" ХХК, "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
“Монголын геологи-86” эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 86, геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Монголын геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал (2025.10.17) боллоо. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Лхамсүрэнгийн 90 насны ой, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Бямбын 85 насны ойд зориулан зохион байгууллаа.
“MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын эхний өдөр амжилттай үргэлжилж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
1 2 3 4