Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
2050 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ НИЙТ ЭКСПОРТ 126.51 САЯ ТОННД ХҮРНЭ Макро эдийн засгийн гол нурууг үүрч байгаа нүүрсний салбарт онцгой эргэлтийн үе тохиож байна.
“Luda Technology” Монголын “Жоншт Толгойн” төслийг 14 сая ам.доллароор авах боломжийг судалж эхэлжээ АНУ-ын NYSE American хөрөнгийн биржид бүртгэлтэй "Luda Technology Group Limited" (NYSE American: LUD) компани Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах “Жоншт Толгойн” хайлуур жоншны төслийн ашиглалтын эрхийг худалдан авах боломжийг судлахаар “Чулуут-Интернэшнл” ХХК-тай санамж бичиг байгуулжээ.
Ураны шахцалдаан: Монгол Улс Орос, Франц, Хятад, Чехийн эрх ашгийн уулзвар дээр Монгол Улс ураны арвин нөөцтэй ч энэ баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тогтвортой экспортын бүтээгдэхүүн болгож чадсан түүх өнөөдрийг хүртэл богино байна.
Монголын уурхайн усны хэрэгцээ 2035 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй байна 2035 он гэхэд Монголын уул уурхайн усны хэрэгцээ гурав дахин өснө.
Jade Gas Тавантолгойн метан хийн төслийн гүний нөөцийг тогтоохоор болжээ Австралийн "Jade Gas" компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (TTCBM) XXXIII талбайд өргөн хүрээний шинэ судалгаа хийхээр болсноо танилцууллаа.
УУРХАЙН ШИНЭ ТӨСЛҮҮД ИЛҮҮ ГҮН РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА Блокчлон олборлох арга нь их хэмжээний хүдрийг харьцангуй бага зардлаар олборлох боломжтой далд уурхайн аргачлалын нэг гэдгээрээ онцлог. Энэхүү аргыг томоохон гүний уурхайн ашиглалтад өргөнөөр хэрэглэдэг аж. "Caving 2026" хурлын үеэр гүний уурхайн олборлох аргын зураг төсөл, геотехник, үйлдвэрлэлийн төлөвлөлт, олборлолтын үеийн хүндрэлүүд, автоматжуулалт, газар хөдлөлтийн мониторинг зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан хэлэлцүүлгүүд өрнөлөө.
АРВАН ЖИЛЭЭР УРАГШЛУУЛСАН ОЮУ ТОЛГОЙН АНХНЫ НОГДОЛ АШИГ 3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭМЖИГДЭВ Монгол улсын зэсийн баяжмалын экспорт энэ жил дээд амжилт тогтоож бараг 10 тэрбум ам.долларт хүрэх төлөв тодорч байгаа билээ.
АМГТГ: Хайгуулын үр дүнгээр шинэ орд, илрэлүүд улсын нөөцөд бүртгэгдсээр байна  Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) 2026 оны нэгдүгээр улирлын Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянасан мэдээллээс үзэхэд Монгол Улсын голлох ашигт малтмал болох алт болон нүүрсний баталгаажсан нөөцийн хэмжээнд сүүлийн хоёр жилд урьд өмнө байгаагүй өндөр өсөлт бүртгэгджээ.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОНД МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ  Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Гэлэнгийн Ёндонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
НАМРЫН ЧУУЛГАНААР ГУРВАН ТОМ ХУУЛЬ ӨРГӨН БАРИХ БОЛОН СТРАТЕГИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.07.06) болж, салбарын ажлуудын хэрэгжилтийн явц, үр дүн болон цаг үеийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх долоо хоногт манай улсад айлчилж, Чухал ашигт малтмалын салбарт шинэ хэлэлцээр хийнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх 7 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 
Г.Дамдинням: Засгийн газар Оюу толгойн 30 их наядын зардлыг бууруулж чадлаа Өнөөдрийн (2026.07.01) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон Оюу толгой, "Онтре" (Entrée Gold)-тэй холбоотой хэлэлцээрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Г. Дамдинням сайд "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн даргатай уулзаж, Оюу толгойн ногдол ашгийг 2026 оны намарт багтаан олгох байр сууриа илэрхийллээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр "Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзан, "Оюу толгой" төслийн цаашдын явц, үр ашгийн талаар чухал санал солилцлоо.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГУУД КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД ГОЛЛОХ ҮҮРЭГТЭЙ Байгалийн баялгийн үр өгөөжийг хөрөнгө оруулах замаар урт хугацаанд өсгөн арвижуулах, уул уурхайгаас олж байгаа хуримтлалын орлогыг үр ашигтай удирдах, өнөө болон ирээдүйд тэгш хүртээх зорилготой Баялгийн сангууд өнөөдөр геополитик, эрчим хүч, технологийн өрсөлдөөний анхаарлын төвд гарч ирлээ.
Оюутолгой ХХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний төслийн танилцуулгыг сонслоо Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас “чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, үүний хүрээнд “эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
ЭРДЭНЭТИЙН-ОВООНЫ БҮЛЭГ ОРД АЛБАН ЁСООР БҮРТГЭГДЭЖ, ОЮУТ ОРДЫН НӨӨЦИЙГ 404 САЯ ТОНН ХҮДЭРТ ХҮРГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Улаанбаатар хотноо болсон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар (2026.05.01) Эрдэнэтийн-Овоо орчмын Оюут ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцон нөөцийг нь албан ёсоор хүлээн авлаа.
“БАЯЛГИЙН НАЦИОНАЛИЗМ 2.0” ХАЯАНД ИРЛЭЭ Монголын орчин цагийн уул уурхайн салбарын сүүлийн 20 жилийн түүх баялагтаа эзэн суух гэсэн монголчуудын тэмцэл, алдаа, онооны дэнс юм. Бидний хувьд баялгийн национализм нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах гэсэн дан ганц үзэл бус, харин өвөг дээдсээс өвлөгдөн үлдсэн газрын баялгаасаа шударгаар хувь хүртэх гэсэн жам ёсны эрх юм.
Asian Battery Metals: Майхан Уул төслийн өрөмдлөг ирэх долоо хоногт эхэлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Asian Battery Metals (ASX: AZ9) компани (2026.04.22) Монгол улс дахь "Майхан Уул" зэс-алтны төслийг худалдан авах ажиллагаагаа бүрэн дуусгаж, ирэх долоо хоногоос хайгуулын өрөмдлөгөө эхлүүлэхээр боллоо.
МЕРА ГРУПП ЭМУЛЬСЖҮҮЛЭГЧ БОДИСЫН ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА Үндэсний томоохон үйлдвэрлэгч "МЕРА Групп" өнөөдөр (2026.03.19)  уул уурхайн тэсэлгээний ажлын чухал түүхий эд болох эмульсжүүлэгч (Emulsifier) химийн бодисын шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Шатахууны үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээг эрчимжүүлнэ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит хуралдаанд дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал болон Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаар танилцуулга хийлээ.
1 2 3 4